М. Учрал


О.Анхмаа: Хувцас өгөхийг хүссэн хүмүүс маань авчирч өгөөд, хэрэг болсон хүмүүст туслах боломжтой

hi

Нийслэлчүүдийн ихэнх нь хэрэглэхээ больсон хувцас,эд зүйлсээ хог дээр хаях эсвэл шатаахыг илүүд үздэг. Мөн хаях ч үгүй, шатаах ч үгүй “хав дараад” цуглуулдаг хүмүүс ч бишгүй. Тэгвэл таны өмсөхөө больчихсон хуучин хувцас өөр хэн нэгэнд нь хэрэг болох боломжтой. Хүмүүсээс хуучин хувцсыг нь цуглуулж, хэрэгтэй хүмүүст нь тарааж өгөх үйл ажиллагаа явуулдаг “Инээдэг байшин” ТББ-ыг туг.мн онцолж байна.

Тус байгууллагын  тэргүүн О.Анхмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу? Өөрийгөө болон байгууллагаа  танилцуулаач хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

Сайн байна уу. Намайг Оюунчимэгийн Анхмаа гэдэг. “Инээдэг байшин” ТББ-ын тэргүүн ТУЗ-ын даргаар ажилладаг. Манай байгууллага хуучин хувцас цуглуулж, тараадаг үйл ажиллагаа явуулаад найман жил болж байна. Анх бид нар хороодуудтай хамтарч ажиллаад айлуудын гэрээр нь яваад хувцсаа тараадаг байсан. Энэ жилээс оффистой болсон. Одоо нилээд хүн мэддэг болсон. Хувцас өгөхийг хүссэн хүмүүс маань өөрсдөө авчирж өгөөд, хэрэгцээ гарсан хүмүүс ч гэсэн ирж цүнх, гутал, хувцас авдаг болсон. Хүн харахад хүнд хэрэгтэй ажил биш юм шиг боловч манайхаар үйлчлүүлж байгаа амьдралын  түвшин доогуур эсвэл залуу гэр бүлүүдэд бага ч гэсэн дэм болдог гэж байна. Иргэд маань бүүр цоорч муудчихсан хувцас гэж ойлгоод байдаг гадуур байгаа комиссын дэлгүүрүүдтэй л ялгаагүй шүү дээ. Эдийн засаг хямарсан энэ үед аль болох олон гэр бүлд тус болохыг л хичээж ажиллаж байна даа.

Ярилцлага уншаад хувцас өгөхийг хүссэн хүмүүс яаж холбогдох вэ?

 

Байгууллагын байр маань Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрладаг. Мөн фэйсбүүк-дээр “Инээдэг байшин”  ТББ гээд кириллээр бичээд хайхаар манай пэйж хуудас байгаа. Холбогдох дугаар, хаяг байршил маань бүгд тодорхой  харагдана. Цаг товлоод утсаар ярьж байгаад ирээд өгөх боломжтой.

Анх хэзээ байгууллагаа байгуулахаар шийдсэн бэ. Өөр ямар төслүүд дээр ажиллаж байв?

Төрийн бус байгууллага гэхгүй өөрийнхөө хэмжээнд сайн дурын ажлууд хийгээд 13н жил болж байна. Хамгийн анх гэртээ суугаад хүүхдээ хардаг ээжүүдийн тарьдаг цэцгийг зарж өгдөг байсан. Тэр үед фэйсбүүкийг хүмүүс олноороо хэрэглэж яг л эхлэж байлаа. Гэртээ суугаад тасалгааны цэцэг тарьдаг ээжүүдийн цэцгийг нь авах хүнд нь хүргэж өгөөд мөнгийг нь шилжүүлчихдэг байсан юм. Дараа нь “хүүхдийн автобус монголд”  аяныг санаачлаад зөвхөн хүүхдэд үйлчилдэг автобус гэр хорооллууд дунд явуулах ажлыг зохион байгуулж байсан. Мөн хүүхдийн  баяр, шинэ жилийн үеэр сайн дурын ажил хийх хүсэлтэй залуучуудтайгаа нэгдээд хүүхдийн  асрамжын газруудаар хүнсний бүтээгдэхүүн тараах ажлыг хийгээд долоо, найман жил болж байна.

Яагаад сайн дурын ажил хийж эхлэх сэдэл төрсөн бэ?

Би өөрөө гэр хороололд өссөн. Эргэн тойрныхоо айлуудыг хараад амьдрах гээд маш их ичээдэг, олон хүүхэдтэй айлуудыг хараад жижигхэн зүйл дээр тусалчхад л цаашаагаа илүү ахиад, дэвжээд явах боломжтой юм байна гэдэг өнцгөөс харсан учраас сайн дурын ажил хийж эхэлсэн. Сайн дурын ажил гэдэг бэлэн мөнгө цуглуулаад бэлэг  өгөхийн нэр биш гэж ойлгодог. Хүнийг ажилд оруулаад өгж чаддагүй юм аа гэхэд ядахдаа л ажлын анкет бөглөх  гээд хувцасгүй байгаа хүнд гутал хувцсыг нь олоод өгөхөд анкетаа бөглөөд, ажилд  ороод, амьдралаа аваад явах боломжтой шүү дээ.

Хаха 16 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3