Б.Ариун-Уянга


Хэдхэн хоноод дотооддоо корона алдаж хөл хорьсны нэг жилийн ой тохионо...

hi

Хэдхэн хоноод дотооддоо корона алдаж, жигтэйхэн хөл хорьсны нэг жилийн ой болох юм байна. Юу юу болж байсныг эргээд санасан чинь Дашцэрэн гуайн ромбу гаригархуу санагдаад инээд хүрчихлээ.

Хамгийн гол нь тэгж хамаг юм хорьсноороо юунаас ч хамгаалаагүй зүгээр л дампуурцгаасан. Саран ээж, Хүрэлсүх хоёр корона оруулж ирэлгүй жил хамгаалсан гээд од болсон. Сүүлдээ Хүрэлсүх нь за за би ерөнхий сайд хийж чадахгүй юм байна гэсэн ээ ерөнхийлөгч болцон. Шалгааныг нь бүгд санаж байгаа байх.

  • Монголчууд корона тусахгүй байгаа шалтгааныг эрдэмтэд судалж байна гэдэг гарчигтай мэдээ гараад л маниуд сүслээд л, сармис идээд л бөөн юм болсон. Лам нар хүртэл үрэл мүрэл гаргаад бүгдээрээ л хичээсэн 
  • Хархан нүдэн тоглолт үздэг иргэн Д-д нөхөн олговор өгвөл таарна. Хүнийг бас арай ч дээ яажаам бэ... 
  • Хэдэн оюутан нутагт нь авчирлаа гээд аюулын эмо видео хийсэн, хөгжим морин хуур мууртай ч билүү 
  • Гадаадаас арай гэж ирсэн хэдийгээ эндэх хэд нь бараг цаазаар авчих хүсэлтэй. Ирэнгүүт нь 21 хоног тусгаарлана гээд бөөн мөнгө авнаа. Тэгсэн ч нөгөөдүүл нь ирсэндээ баяртай байна гээд л үхтэл дарамтлуулдаг байсан. Гадаадаас ирсэн иргэн тусгаарлалтын хоолоо голжээ гэдэг мэдээ гараад л, дарга нь халуун хоол за гэж хэрэлдэж бариад л...
  • Зүв зүгээр ирсэн хүнд халдаачихаад энэ вирус их айхтар, бүр гарахын алдад 20 дахь хоногтоо илэрч бгаам даа гэнгүүт бүгд айгаад л 
  • Бүх хүн 11 цагт Нямхүү эмчийн мэдээг уйгагүй үздэг байсан, угаасаа өөр юм гарахаа ч байсан. Короновирус, коронвирус гэж ярьдаг 2 эгч бас байсан
  • Тохиолдол нэгээр нэмэгдлээ гэх тоолонд бүгд пижигнэтэл хүнс цуглуулна, хичнээн шуудай гурил мурил. Тэгж байгаад хордлого болсон улсууд ч бий. Тэгж аймаар шамбааралдчихаад яах ч үгүй хэрнээ өөр хаашаа ч явж болохгүй нтр...
  • Халдвар гарангуут байраар нь хорино. Хаалган дээр арай араг ястай биш байгаадаа стикер наана. Хөршүүд нь үхмээр санагдтал нь хараана
  • Иргэд ганцаараа машинаараа явж болохгүй, явбал автобусаар бөөндөө явах ёстой 
  • Хэдэн сонсогч хүүхдүүдийг өвлийн хүйтэнд хөлдтөл нь гадаа зогсоож мануулна
  • QR кодоор машин явуулна гэхээр нь Хангарьд дээр өдрийн тал алалцаж алалцаж арай гэж зөвшөөрлөө аваад яг сайхан явах гэсэн чинь за за болилоо гээд хүчингүй болгочихсон
  • Сүүлдээ дарга нар л кодтой машинаараа явдаг явахдаа зүгээр ч явчихгүй лифтэнд оцгонож бариад...
  • Хүнсний машинд нуугдаж яваад баригдлаа гээд баахан хүний зургийг үйлдэл дээр нь авч баримтжуулнаа. Гурил мурилны ард сууцан 
  • Өндөг нь дээр алаан болсон...
  • Шагийн үнээ 20,000₮ р алалцаж авч нтр, зүгээр авахгүй гараашинд нууцаар уулзаж бараг дохио зангаагаар авна
  • Төрийн албаны гарууд сайхан цалинтай амарсандаа амтшаад сүүлдээ юун онлайн утас шөрмөсөө ч авахаа байгаад алга болсон. Бүх ажил таг зогссон.
  • Уйдаахгүй гээд карантин гэдэг нэвтрүүлэг хийгээд тэнд нь хошин шогийнхон суучихсан онигоо монигоо ярина, тоглоом тоглоно
  • Нэг иргэнийг хэдэн саяаар эмчлээд байна гэлээ гадаадад хагалгаанд орох дайны юм яриад л... 
  • Хилээ хаагаад хэнийг ч оруулахгүй сайхан даа гэж байсан чинь сүүлдээ биднийг авдаг улсгүй болчихсон 
  • Нямхүү нь гомдоод, намайг муулж байх хооронд чинь вируснууд ярьж байгаа шдээ гэж мэгээд л...
  • Манай дарга нар өглөө оройгүй аюулын хуралдсаан. Даанч нэг ч зөв шийдвэр гаргаж байгаагүй... 
  • Хөдөө явъя гэсэн чинь 5уулаа л явна гэдэг журам гаргацан нтр. 6 уулаа явчихвал юу болох ч юм...
  • Корона чи савраа тат гэдэг дуу зохиосон. Ко-ко-ко-корона гээд бдаг яагаав дээ...
  • Коронадсан хүнийг баривчилдаг ацан төмөр хийцэн, араас нь гэтэж байгаад тэрүүгээрээ хавчиж барьдаг. Эрвээхэй барьж бгаам шиг барьдаг тортой юм эхлээд байсын тэр нь нээх сайн ажиллахгүй байхаар нь ацан төмөр хийсэн байх...
  • Дээгүүрээ пиджактай доороо бандааштай онлайн хуралдаж сурсан. Хүүхдүүдийн онлайн хичээлийн ард бас нэлээн юм болсон...

Ингээд л харахад манай дарга нарын гаргасан шийдвэрүүд комеди цаашаа, яагаад ийм бүтэлгүй тэнэг хүмүүс бдын болоо...  Нээрээ бид нар чинь хүн тус бүр 111 сая төгрөгөөр эмчлүүлчихээд байгаа юм билээ яахав иргэн бүрт өгсөн 300 мянгаа хасаад 110 сая 700 мянган төгрөгөө л өгнө үү дээ.

Эх сурвалж: 

 

Хэдхэн хоноод дотооддоо корона алдаж, жигтэйхэн хөл хорьсны нэг жилийн ой болох юм бн. Юу юу болж байсныг эргээд санасан...

Posted by Nomi Bayarsaikhan on Sunday, October 24, 2021

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1