Д.Жамъяндагва


Б.Жаргалсайхан: Жолоочийн Даатгалын тухай хуулийг өөрчлөх гэсэн Т.Аюурсайхан ялагдаж, Т.Доржханд яллаа

hi

Жолоочийн хариуцлагын даатгалыг өөрчлөх тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа  ийнхүү бичжээ.

Б.Жаргалсайхан : Жолоочийн хариуцлагын Даатгалын хуулийг өөрчлөх гэсэн тэмцэл Т.Аюурсайханы ялагдлаар төгсөв. Даатгалын компанид хүргэн орсон Т.Доржханд ерөнхийдөө ялалт байгууллаа. Мэдээж түүний талд МАН-ын Ч.Хүрэлбаатар, Х.Булгантуяа нар хүчтэй дэмжлэг үзүүлсэн. Иргэдээс 300 гаруй тэрбум төгрөг татаад 100 хүрэхгүй тэрбум төгрөг нөхөн олговорт олгодог. Үлдсэн 200 гаруй тэрбум төгрөг Т.Доржханд тэргүүтэй нөхдийн цэвэр ашиг болдог л доо. Ихэнх банкууд дэргэдээ Даатгалын компанитай бөгөөд зээлдэгч, харилцагч нараасаа мөнгө татаад суудаг тогтолцоонд өөрчлөлт оруулах гээд Т.Аюурсайхан хүчин мөхөсдөв. Эндээс юу харагдаж байна гэхээр улс төрд цоо шинэ бүлэглэл, ашиг сонирхол бүхий этгээдүүд байна гэсэн үг юм. Тэд тал талаасаа цуглан ирж Даатгалын компанийн талд гараа өргөв. Энэ нь МАН олонхийн талд бус даатгагч эздийн талд үйлчилсэн хэрэг болов.

Хаха 3 2 Таалагдсан 1 Гунигтай 4 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3