Д.Жамъяндагва


С.Ганбаатар: МАН-ыг арчаагүй, барьцаалагдсан нам гэдгийг ард түмэнд хэлмээр байна

hi

Жолоочийн даатгалын хуулийг МАН-ын зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ийнхүү хэллээ. 

С.Ганбаатар: МАН-ыг гайгүй хууль батлах нь гэж бодож байтал эд нар даатгалын 14 компаниас сонгуульдаа зарцуулах  мөнгө авчихсан болохоор дэмжихгүй болчихлоо гэж харж байна. Нулимсаа урсгаад, аваар осолд орчихоод чичрээд зогсож байгаа жолоочдыг хамгаалж би өнөөдөр үг хэлэх  ёстой. Захын ганц л жишээ хэлье. Хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад чуулган дээр 14 баян компанийн төлөөлөл, даатгалын холбооны төлөөлөл гэх хүмүүсс ирж чуулган дээр асуудлаа танилцуулж байна. Гэтэл жолооч нарын төлөөлөл хаана байна. Эрсдэлд орох магадлалтай, мөнгөгүй иргэдээ хамгаалах гэж төр байдаг юм. Тийм болохоос биш тэрбум турбумаар нь хүмүүсийн  нулимс есөн сарын дотор 20 тэрбумыг олж байгаа энэ компанийн төлөөлөл төрд лобби хийгээд дуртай үедээ МАН-ын бүлэгт  команд өгдөг энэ байдлыг зогсоох гэж УИХ-ынгишүүд уг нь байдаг. МАН-ыг ийм арчаагүй, сөнөчихсөн нам гэдгийг бахархалтайгаар Монголын ард түмэнд хэлэх ёстой. Барьцаалагдсан нам байгааг нь ард түмэн хараад ойлгож байгаа байх.

 

Хаха 4 6 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 11