М. Учрал


Цөхрөлөө гэж...

hi

Шинэ мутаци гэсэн үү? Омекрон байсан ч давна, одоо туршлагатай болсон гэж бодоод л харьж явна бид. Жөү Байдений хэлснээр ковидын дараах дэлхий арай ядан өндийж байна. Улс орон болгон их, бага хэмжээгээр гарз хохирол амслаа.

Буруудсан нь ч бий, зөвдсөн нь ч байсан, хамгийн гол нь  Дэлхийн улс орнууд ирээдүйн хойч үеийнхээ боловсролд сөрөг үр  дагавар багатайгаар оновчтой зөв шийдвэрүүд гарган хэрэгжүүлж ажиллаж байна.  Тэд ямар нэгэн арга замаар Боловсролын систeмдээ томоохон хохирол учруулахгүйгээр боловсролын үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж байна.

Худлаа сэвж, хуурамч түгшүүр төрүүлээд юу ч хожихгүй. Хорих, хаах, хаалга үүдээ цоожлох, хүүхдүүдийг гэрт нь суулгаж цахим хичээл орох тухай ч нэлээдгүй хийрхэцгээж ярьж  шийдвэр гаргах юм.

Дэлгэц үздэг шигээ хэвтээ, суумгай хэв шинжтэй, бие даах, нийгэмших чадваргүй, мэдрэлийн ядаргаанд орж, ганцаардах,  тогтворгүй хөгжилтэй хүүхдүүд энэ нийгэмд сүүлийн 2 жил эрс нэмэгдээд байна. Амьдрал дээр буудаггүй, хөрсөн дээр хөл тавьдаггүй хаашаа хөөсөрчихсөн эх баригчид вэ?

ЦЭЦЭРЛЭГ ГЭЖ ТОМ АЙЛЫН ҮҮД ХААЛГЫГ ХААСНААР ОЛДМОЛ АУТИЗМ ГЭХ НЭРШИЛТЭЙ АЙХТАР ӨВЧИН НҮҮРЛЭЭД КОВИДООС ИЛҮҮТЭЙ ХОР УРШИГ АРД ТҮМНИЙ ЧИНЬ  ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙН НЭГЭЭХЭН ХЭСЭГТ НҮҮРЛЭХЭД МАШ ОЙРХОН БАЙНА.

ид энэ цар тахлаас айгаад агаараас нуугдалтай биш, сүрдээд сүүдрээсээ зугталтай ч биш. Амьдармаар байна, ажилламаар байна, гэхдээ хүүхдээ харах нэртэй гэртээ хоригдож ажил амьдралгүй ,үр хүүхэд нь сургууль цэцэрлэггүй болж амьдармааргүй байна аа. Хаалттай хаалганы цаана амьдрал биш, цөхрөл байдгийг бид ойлгосон.

Үхсэн мэт амьд явж чадахгүй юм билээ. Тиймээс эрсдэл дундуур унатлаа зүтгэж, сөгдтөлөө сөрж, хэвттэлээ хэнхдэг босоо амьдармаар байна. Гариг сэлгээд нүүж чадахгүйгээс хойш гараа угааж, амны хаалтаа зүүгээд нэг байтугай омекроныг давна даа, давах ч үүрэгтэй... Хүүхдүүддээ л ихийг сургаж, эрсдэлд дасан зохицох чадвар суулгаж үлдээх нь илүү чухал болоод байна даа. Юун яасан хаалгаа цоожлоод, амьсгалахаасаа ч айгаад суух вэ, юуг хэрхэн туулдгийг хойч үеийнхэнд үзүүлээд, сургаад өг, өөр гарц үгүй.

Хааж боох хамгийн зөв гаргалгаа биш  гэдгийг бид ойлгосон...

ОДОО ИРЭЭДҮЙГЭЭ БОДООД ХҮҮХДҮҮДЭЭ БОЛОВСРОЛООР БИД ӨЛСГӨМӨӨРГҮЙ  БАЙНА.

Амила цэцэрлэгийн эрхлэгч Ж.Энхтунгалаг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ

Хаха 7 8 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Цөхрөлөө гэж...

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 13