Д.Жамъяндагва


Н.Алтанхуяг: Засгийн газар омикрон гэж айлган ковидын хуулиа зургаан сараар сунгажээ

hi

Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтран мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн жилд эрх баригч нам хэрхэн ажилласан талаар дүгнэлт хийе. Ковидын үед Монгол Улс ДНБ-ий 20 хувийн зардал гаргасан ба энэ нь тэр хэмжээгээрээ өр нэмэгдэж байна гэсэн үг. Олон мянган ажлын байр үгүй болж, уул уурхайн төслөө барьцаалан зээл авч хавтгайрсан халамжийг бий болгож байна. Үндсэндээ учир утгагүй шийдвэрүүдээс болж эдийн засаг ямар болсныг та бүгд харж байна. Эдийн засгийн сэргэлтийн бодлого нь төрийн байгууллагуудыг нэмж, хувийн хэвшлийн оролцоо нь хомс байхаар заажээ.

2021.12.20-нд гарсан тогтоолд АН-ын Онц их хурлыг дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Үүнийг АН-ын 248 гишүүн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ардчилсан намын даргыг сонгоогүй ч олонхын талд байгаа хууль ёсны үндэсний бодлогын хороо гэж үзсэн. Тиймээс дараа дараагийн шийдвэрүүдийг гаргах боломж нь бүрдсэн гэсэн үг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Манай УИХ өнөөдрийн байдлаар нэг жил 6 сар ажиллажээ. Энэ хугацаанд Монголын ард иргэд, эдийн засаг, ААН-үүдийн байдал туйлын хүнд байна. Гамшигтай, цар тахалтай тэмцэх нь тодорхой. Гэхдээ үүний эсрэг тэмцэж байна гээд төсвийн эрхээ Засгийн газарт өгчихсөн, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх шиг болж байна. Омикрон гэж айлган ковидын хуулиа 6 сараар сунгажээ. Бид үр дүн муутай гэдгийг хэлсэн ч олонхоороо баталсан. Өнөөдрийн байдлаар  гарц, орц нь хаагдсан, иргэдийн амьжиргаа туйлын хүнд, юмны үнэ тэнгэрт хандсан байна. Ойрын 1-2 жилд ард түмний амьжиргаа дээшлэх юм уу. Дэндүү шударга бус нийгэм тогтож байна. Хэдэн тэрбум төгрөгийн авлига, хээл хахууль авсан, өгсөн хүмүүс нь хэдхэн сая төгрөгөөр торгуулиар гараад ирдэг. Нийгмийн бусад хэсэгт хууль нь хамгийн хатуу, харгис чангаараа үйлчилж байна" гэлээ.

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1