Б.Ариун-Уянга


МОНГОЛ БАНК: "ХАРХОРУМ-800 ЖИЛ" дурсгалын мөнгөн зоос гаргалаа

hi

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг. Энэ онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Хархорум 800 жил” 2 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг шинээр гаргаад байна. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, зоосны голд шилэн шигтгээ суулгасан байна.

Мөн 2020 онд Монголбанкнаас худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алт, мөнгөн гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудын дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас болон 11-329677 утсаар авах боломжтой.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0