М. Учрал


С.Энхболд: Синофармын Вероселл вакцины хоёр дахь тунг 28 хоногийн хугацаанд хийх заавар өгсөн

hi

УОК-оос улсын хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Синофармын Вероселл вакцины хоёр дахь тунг 28 хоногийн хугацаанд хийх заавар өгсөн. Гэхдээ бидэнд олон хүнийг вакцинд хамруулах шаардлага байгаа тул хөл хорионы үед 60-аас дээш насны архаг хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулахаар явуулын баг гаргах төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн хэмжээнд 50-аас дээш насны 260 мянган иргэн бий. Тэдгээр иргэний 50 хувь орчим нь вакцинд хамрагдсан.Бид хамгийн түрүүнд эрсдэлтэй, зорилтот бүлгээ вакцинжуулах ёстой. Ингэж байж халдварын эрсдэлээс тухайн иргэдээ хамгаалж чадна гэж үзэж байна.

Тиймээс хоёр дахь тунг хийлгэх гэж буй иргэдэд хэлэхэд, вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй гэдгийг албан ёсны эх сурвалж хэлсэн” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0