М. Учрал


МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын эхнэр өнөөдөр өглөө Сөүлийн зүг нисжээ

hi

Монгол Улсын гавъяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын эхнэр Б.Оюунбилэг өнөөдөр/2021.04.15/ 08:30 цагт Асиана Эйрлайнэс /ASIANA AIRLINES/  нислэгээр БНСУ-ын Сөүл хотыг зорьжээ. Сөүлийн Аньсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Монгол Улсын начин Э.Энхбатыг эхнэр Н.Нандинцэцэг нь ганцаараа сахиж байгаа бөгөөд түүнтэй хамт өвчтөний биеийг тэнхэртэл байхаар болжээ. 

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэг 2021.04.02-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд болсон юм. Булган аймгийн АН-ын гишүүн Э.Гал-Эрдэнийн мэдлийн оффист болсон тус хэргээс хойш Монгол Улсын начин Э.Энхбатын эрүүл мэнд дээрдээгүй тул түүнийг БНСУ-д эмчлүүлэхээр 2021.04.12-ны өдөр "Хүннү эйр" компанийн тусгай нислэгээр зорьчуулсан. Одоогоор биеийн байдал нь төдийлөн дээрдээгүй байгаа аж. 

Тэгвэл

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Н.Түвшинбаярын таслан сэргийлэх арга хэмжээг 10 хоногийн дараа шүүх дахин хэлэлцэх бөгөөд сунгах эсэх нь Э.Энхбатын биеийн байдлаас шууд шалтгаалах юм.

Хаха 3 8 Таалагдсан 1 Гунигтай 16 Нүдний булай 11 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0