М. Учрал


ДЭМБ Хятадын Вероселл вакциныг бүртгэж авлаа

hi

БНХАУ-ын Синофарм Бээжийнгийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хөгжүүлсэн Вероселл /CorV/ вакциныг ДЭМБ яаралтай нөхцөлд хэрэглэх /EUL/ вакцины жагсаалтад 2021 оны тавдугаар сарын 07-ны өдөр бүртгэж авлаа. Ийнхүү ДЭМБ COVID-19 цар тахлын эсрэг 6 дахь вакциныг хүлээн зөвшөөрлөө.

Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Вероселл вакциныг БНХАУ-ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300,000 тун, арилжааны шугамаар 2,334,400 тун хүлээн авсан билээ. 

Энэ тавдугаар сард мөн арилжааны шугамаар 1,665,600 тун Вероселл вакциныг татан авахаар төлөвлөж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0