М. Учрал


Туул голд машинтайгаа урссан дөрвөн иргэнийг авран хамгаалжээ

hi

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд  4 хүнтэй автомашин усанд урсаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнийн  01:35 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн “Аврах анги-105”-ын бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид ослын газарт очиход 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар “Toyota Sai” загварын автомашинтай урсаж байсныг завь, аврах олс ашиглан гаргаж, иргэдийн амь насыг нь авран хамгааллаа.

Иргэд та бүхэн усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1