Б.Ариун-Уянга


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дахиж Б.Баасанцогт, Т.Хурц нар шиг хүмүүс битгий төрөөсэй

hi

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.05.14/ Орхон аймагт ажиллах үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаж сулласан үйл явдалтай холбогдуулан хариулт өглөө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Гурав дугаар сарын 08-ны өдөр хүний эрхтэй холбоотой агуулгаар Т.Чимгээ дээр очсон. Хүний эрх гэдэг талаас нь Олон улсын байгууллагад хандаагүй, хууль эрх зүйн гарц байсан. С.Зориг агсныг хэн хөнөөсөн гэх асуудал ч юмуу, тэр хүнийг захиалагч хэн гэхээс илүүтэйгээр...

Ардчилсан Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүний амь насанд халдаагүй байж хэлсээр хэлмэгдээд 20 жилийн ял аваад 5.5 жилийг мөрдөх байгууллага, хянадаг прокурор, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх шийдсэн биш биздээ гэсэн айдас байсан. Хуулийн байгууллага дунд улс төрийн зорилгоор ийм зүйл хийсэн тодорхой болоод  иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол дэлхий дээр их сонин юм болно. Хэлмэгдүүлсэн гэж үзэх үү, хайхрамжгүй хандсан гэж үзэх үү, анзааргагүй байсан гэж үзэх үү.

Би өөрийнхөө ах дүү хамаатан садан байсан бол гэж бодохоор аймшигтай санагдаад байна. Тэрийг бол шүүх эцэслэн шийднэ. Шударга ёс гэж ярих амархан ч,  шударга ёсны төлөөх тэмцэл өөрөө их цаг хугацаа шаардсан зүйл байдаг юм байна. 

Цаашдаа Монгол Улс хүнийг эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, хэн ч ял завшдаггүй байгаасай. Монгол Улсын шүүх хэн нэгийг дарга, энгийн иргэдээ ялгаварладаггүй байгаасай гэж бодож байгаа. Шүүх хууль хяналтын байгуулагуудын уул уурхай, улс төрчидтэй хэт хэлхэлдсэн сүүлийн 10 орчим жил ялзарлын дээд туйл нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргээр шийдэгдэж ёроолдоо унаж байна. Энэнээс цааш хууль хяналын байгууллага ийм зүйл битгий хийдэг байгаасай гэж би хүсэж байна.

  • Дахиж Б.Баасанцогт шиг хүмүүс битгий төрөөсэй
  • Дахиж Т.Хурц шиг хүмүүс битгий төрөөсэй" гэлээ

Тодруулбал: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутайд тооцож, гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хуулийн дагуу задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлсэн тул уг дүгнэлтийг шүүх хурлаар хэлэлцэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан юм.  

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0