Б.Ариун-Уянга


Өмнөговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарыг дуустал сунгалаа

hi

Өмнөговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Дараах үйл ажиллагааг хязгаарлажээ

  • Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, цайллага, хүлээн авалт
  • Цахимаар болон зайнаас зохион байгуулахаас бусад соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа
  • Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт
  • Баар /диско, караоке/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалтын үйл ажиллагаа /жич: ЭЕШ бэлтгэх давтлага зөвшөөрнө/
  • Соёл урлаг, үзвэр үйлчилгээ
  • Спорт заал
  • Саун бассейн
  • Шашны зан үйл, Гандан сүм хийд, мөргөлийн газрууд
  • Биеийн тамир спортын арга хэмжээ зэргийг дээрх хугацаанд хязгаарлав.

Хаха 6 4 Таалагдсан 10 Гунигтай 4 Нүдний булай 22 Пөөх