М. Учрал


Б.Жагар: Хүүхэд багачууд, ирээдүй үеэсээ мөнгө харамлаж болохгүй

hi

Долдугаар сарын 01-нээс хүүхдийн мөнгө, тог, цахилгааны үнийг хөнгөлсөн зэрэг халамжийг зогсоох шийдвэрийг эсэргүүцэж ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар эрх баригчдад шаардлага хүргүүллээ. 

Тэрбээр, "Төр, засаг их бага хэмжээгээр арга хэмжээ авч байгаа. Гэхдээ энэ арга хэмжээг үргэлжлүүлэх түүхэн цаг үед байна. Авилгалч, хулгайч нарын өр төлбөрийг үе үеийн төр засаг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, ялаас чөлөөлж байсан. Энэ цар тахал хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж байна.

Ард түмнээсээ мөнгө харамлах хэрэггүй

Оюу-толгой, Тавантолгой, Эрдэнэт гээд маш олон баялаг эдийн засгийн эргэлтэд эхнээсээ зөв ороод эхлэсэн байна. Зөв зүйлийг үргэлжлүүлж ард иргэддээ дэмжлэг болоосой гэж хүсэж байна. Хүүхдийн 100 мянгыг яагаад үргэлжлүүлэх шаардлага байна вэ гэвэл өнөөдөр 100 мянгаараа амьдардаг олон гэр бүлүүд байна. Янз бүрээр амьдралынхаа асуудлыг шийддэг айл өрхүүд байна.

Хүүхэд багачууд, ирээдүй үеэсээ мөнгө харамлаж болохгүй

Эдийн засгийн хувьд гарз гаргалаа гэж асуудаг. Зүгээр 5000 даргын бандгар жипүүдийг бүгдийг нь зараад приус-11 авч унуулаад заримыг нь автобусанд явуулж хэмнэлт гаргаж болж байна. Улсын төсвийн 20 хувь дарга нарын автомашиныг цэнэглэх /өндөр үнэтэй шатахуун, тосолгоо бусад үйлчилгээ/ зарцуулдаг.

Өнөөдөр ядуу улс оронд цар тахалтай хүнд хэцүү үед дарга гоё машин унах, гоё өрөөнд суух нь чухал юм уу? 

Тийм учраас дарга нарын автомашиныг дуудлага худалдаанд авч зараад тэр мөнгөөрөө ард иргэддээ дэмжлэг болъё. Нэг шийдэл нь энэ. Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн санд байгаа хөрөнгөөр ард түмнийхээ эдийн засгийн болон эрүүл мэндийн эрсдлийг хамгаалмаар байна. Жастын Батхүүгийн их хэмжээний өрийг Монгол Улс төлж байсан. Үүнд барьцаад байгаа зүйл бол биш. Төрд шурагласан хулгайч нарын гаргасан хохирлыг төр барагдуулдаг юм бол энэ хүнд хэцүү цаг үед ард түмнээсээ битгий мөнгө харамлаач ээ л гэж байна.

Шорон гяндан барих, хүний эрхийг боомилох болохоороо асар их мөнгө гаргаж болдог. Хүнд хэцүү цаг үеэ зөвөөр хараач ээ гэж хүсэж байна" гэв. 

Хаха 1 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3