М. Учрал


Маршалын гүүрний доор усанд сэлж байсан иргэн хортой могойд хатгуулж нас баржээ

hi

Туул голд сэлж байсан иргэн өнгөрөгч тав дахь өдөр /2021.08.06/ хортой могойд хатгуулж нас баржээ.

ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний орчимд усанд сэлж байгаад хортой могойд хатгуулсан иргэн тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Могойд хатгуулсанаа тухайн үед нь мэдээгүй бөгөөд өрөөсөн гар нь хавдаж улмаар ГССҮТ-д хүргэгдсэн боловч хатгуулсан гарыг нь тайрахаас өөр сонголт үлдээгүй байна. Хор бүх биеэр нь тархсан байсан учир тэрээр хордлогыг даалгүй нас баржээ. 

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад ГССҮТ-ийн гар сарвууны тасгаас /2021.08.06/ өдөр 19:27 минутад могойд хатгуулсан иргэн нас барсан гэдэг дуудлага ирсэн. Амь хохирогч 40 настай "Б" нь энэ сарын 02-ны өдөр зүүн гарын шуу хэсгээр могойд хатгуулж, ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд уг хэргийг ХУД дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

АНХААРУУЛГА: Богд уулнаас сүүлийн үед хортой могой бууж, хотын орчимд үзэгдэх болсон тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Хаха 6 4 Таалагдсан 13 Гунигтай 18 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0