
Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройны 18:10 минутын орчимд зочид буудлын өрөөнд 30 настай эмэгтэй "М", 32 настай нөхөр "Б"-гийн хамт дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан хэрэг гарсан билээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогчид бусдад тодорхой хэмжээний мөнгөний өртэй байсан гэх бөгөөд гар утсандаа гэрээслэл бичиж үлдээсэн байжээ.
×