М. Учрал


135-н ширхэг тарвагыг агнасан зөрчлийг илрүүлжээ

hi

Булган аймгийн Сайхан сумын 6-р багийн Ганцын даваанаас Сайхан сумын ЗДТГазрын Байгаль эргүүл шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Байгаль орчны байцаагч Х.Эрдэнэбат, мэргэжилтэн М.Сундуй, жолооч Б.Орхон нар хориотой ан 135-н ширхэг тарвагыг агнасан дамжин өнгөрсөн зөрчлийг илрүүлжээ. 

Тарвага агнах нь хориглосон анд ордог. Хориглосон анг агнасан, тээвэрлэсэн бол зөрчлийн тухай хуулийн 7, 6-р зүйл зааснаар 300 мянган төгрөгөөр торгуулна. Агнахад хэрэглэсэн зэвсэг, хэрэгслийг улсын орлого болгоно. 

Мөн агнасан тарвагын экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлнө. Жишээлбэл, эр тарвага 170 мянган төгрөгний үнэлгээтэй, эм тарвага 200 мянган төгрөгний үнэлгээтэй байдаг байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0