М. Учрал


Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ

hi

Монгол Улсын Их сургууль /МУИС/ болон Монголын Үндэсний Их Сургуулийн /МҮИС/ хооронд нэрний маргаан үүсээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. БШУЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тус яамны сайд Л.Энх-Амгалан "Монголын Үндэсний Их Сургууль гэдэг нэрийг буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Эхнийх нь Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр дэлхийд гарахад их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн ихээр хойш нь татаж байгаа асуудал байна.

Харин нөгөө нэг нь элсэж байгаа хүүхдүүдэд төөрөгдөл үүсэж байна. Энэ нэрийг МҮИС-ээс буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч, ард түмний өмч юм. Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн барьсан. Монголын Үндэсний гэсэн нэр авахыг хориглож, мөн эрх зүйн зохицуулалт хийж байна" гэж мэдээлэл өгсөн. 

Тэгвэл Монголын үндэсний их сургууль Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйхыг шаардаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн.

Харин үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэдэг хариуг өгөөд байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1