М. Учрал


Г.Хажидмаа: 30 жил ажилласан иргэн 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад бухимдаж байна

hi

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё" сэдвээр иргэн Г.Хажидмаа, З.Даваа нар мэдээлэл хийлээ. 

Иргэн Г.Хажидмаа: “2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Цар тахлын хүнд үед төр иргэдээ сард 255 мянган төгрөгөөр хэрхэн яаж амьдарч байгааг бодолцож үзмээр байна. Улсад 30 жил ажилласан иргэн 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад бухимдаж байна. Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Энэ мөнгийг ядарсан иргэддээ зарцуулах ёстой байсан. Өндөр настнуудын тэтгэврийг нэмэх боломжтой.

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авч байгаа. Эдгээр иргэнийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Гэтэл Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, гудамжинд гарч байна. Бидэнтэй олон хүн нэгдэхээ илэрхийлсэн. Гэвч цар тахлын үе учир олон хүн цуглуулсангүй.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ" гэлээ. 

Хаха 9 2 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 13