М. Учрал


Б.Эрдэнэдэлгэр: Ойр дотны хүнээс тань мөнгө гуйсан хүсэлтийг лавлаж асуух шаардлагатай

hi

"Ятгах тусам нягтал" арга хэмжээний хэлэлцүүлэг боллоо. /2021.09.08/ 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, хошууч Б.Эрдэнэдэлгэр: "Нэгэнт та гадагшаа мөнгөө алдсан тохиолдолд энэ мөнгөө буцааж олох боломж бага. Үндсэндээ та хохирогч болж, хохирлыг нөхөн гаргуулах гэдэг зүйл байхгүй гэж ойлгож болно. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах үндсэн зорилго иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх нь хамгийн үр дүнтэй зөв арга.

Тодорхой нэг этгээдэд ял шийтгэл оногдуулаад явах цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэрэг буурах нь бага байдаг. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ийм төрлийн гэмт хэрэгт өртүүлэхээс урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл үйлдэгдэж байгаа нь фэйсбүүкийн хайхрамжгүй хэрэглээ. Ямар нэгэн азтан шалгаруулах, сонирхол татсан мэдээлэл дээр онцын шаардлагагүй байж дараад орохоор таны хувийн мэдээлэл тухайн гэмт этгээдэд шууд очно. Таныг хэнтэй харилцдаг, юу сонирхдог гэм мэт. Үүнийг дагаад таны нууц үгийг солиод таны ойр дотны хэн нэгэн рүү мөнгө гуйсан хүсэлтүүд илгээж эхэлнэ.

Тэр хүсэлтийг хүлээн авсан хүн тухайн нүүр хуудасны хэрэглэгчтэй ойр дотно учраас утсаар яриад лавлахынхаа оронд чатаар ирсэн хүсэлтийн дагуу мөнгөө шилжүүлчихдэг.

Ийм төрлийн гэмт хэргээр 2017-2021 он хүртэл 27,4 тэрбум төгрөг гадагшаа шилжүүлээд алдсан байна" гэв. 

Хаха 2 1 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0