Б.Ариун-Уянга


Б.Буянтогтох: Арбидол эмийг эмчийн заавар, жороор хэрэглэнэ

hi

КОВИД-19 халдвар болон томуу, томуу төст өвчний эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэж буй Арбидол эмийн талаар мэдээлэл өглөө.  

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: "Арбидол эмийг өргөн хүрээтэй вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Цаашдаа ч хэрэглээд явах байх. 

Арбидолыг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болох хүн, болохгүй хүн байгаа. Жишээлбэл, Энэхүү эмийг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй. Арбидолыг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэсэн ангиллаас гаргаад ерөнхий ангилал руу оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Энэхүү эмийг коронавирус болон томуу, томуу төст өвчний үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Бүх эм элгэнд очиж цэвэршдэг. Зарим эмэнд аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол байдаг. Арбидолын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх