Д.Жамъяндагва


Д.Чойпүрэв: Аюултай зүйл заалтуудыг ямар санаагаар хэний бодлогоор өргөн барив, ашиг сонирхол ард нь бий юу?

hi

“Босоо хөх Монгол” ТББ гишүүд өнөөдөр /2021.10.11/ Үндэсний аюулгүй байдлийн зөвлөл, Тагнуулийн ерөнхий газарт шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр “Босоо хөх Монгол” ТББ тэргүүн Д.Чойпүрэв: "2020 оны УИХ-ийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Д.Өнөрболор, Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа зэрэг гишүүд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хуулийн төслийг өргөн барисан байна. Тухайн нэмэлт өөрчлөлтийн 12.1.6 Гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр “Оршин Суух” хүсэлт гаргасан тохиолдолд 50.000 ам доллар буюу түүнтэй тэмцэх хэмжээны хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн зүйл заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан байна.

Энэ асуудлийг тухайн гишүүд нь уг хуулийн төслийг  ямар зорилгоор өргөн барисан, судалгаа хийсэн багт ямар хүмүүс оролцсон хувийн болон гадны этгээдын ашиг сонирхол орсон эсэх талаар өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцүүлэхгүй байх эрх бүхий байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юм.

 Мөн энэ хуульд нэг аюултай зүйл байгаа нь 100.000 ам долларыг 50.000 ам доллар болгосон бас 25 хувь нь хувьцааны гэж байгаа юм. Энэ аюултай зүйл заалтуудыг ямар санаагаар хэний бодлогоор, ашиг сонирхол ард нь бий юу?. Гэсэн үүднээс энэ шаардлагыг хүргүүлж байна" гэлээ. 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 2 Пөөх