Б.Ариун-Уянга


Н.Сугар: Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй

hi

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: -Өдөрт дунджаар 720 хүн эмнэлэгт хэвтэж, 670 хүн эмнэлгээс гарсан байна. Энэ нь орны эргэлт удаашралтай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 6443 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 6429 хүн болж буураад байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа ч хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүнд өвчтөнүүдийн тоо 1458 байсан бол өнөөдрийн байдлаар 1522 болж нэмэгдсэн. Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нэмэлт тунд 189.317 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих иргэдийн 17.6 хувь юм. Мөн 1412 оюутан III тунгийн вакцинд хамрагдсан. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл. Тиймээс та бүхэн дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж халдварын эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх