М. Учрал


Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гаргалаа

hi

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв.

МУЗГ-аас орон нутагт Их дээд сургуулиудыг, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гарчээ.

Өнөөдөр Монол Улсад 88 Их дээд сургууль байна. Үүнд 150 мянга орчим оюутан, залуус суралцдаг Эндээс 143 мянга гаруй нь Улаанбаатар хотод суралцаж байна. Нийт оюутнуудын 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байна.

Хөдөө орон нутагт байгуулагдсан сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгож, ажлын байраар хангана. Дотуур байрны барилгуудыг ашиглаж өргөтгөл хийх замаар байгуулна. Орон нутагт суралцах оюутнуудад Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгоно. Багш нарын тухайд Улаанбаатарт багшилж байгаа багш нартай ижил цалин, нэмэгдэл, нийгмийн баталгаа олгоно. Орон сууцны зээлд хамруулна гэлээ.

Ирэх жилийн элсэлтээс эхлээд энэ тогтоолыг хэрэгжүүлнэ. Засгийн газраас баталж байгаа тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны төсвийн төсөлд 10 орчим тэрбум төгрөг суулгасан гэлээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0