М. Учрал


Б.Баатархүү: МУГЖ С.Жавхлан луу нийт 11 удаа залгаж, хоёр удаа дуудах хуудас өгсөн ч ирээгүй!

hi

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан талбай дээр суулж хийж байгаа билээ. Түүнийг энэ сарын 19-ны өдөр иргэн О.Отгонтөгс МУГЖ С.Жавхлан тайлан тоглот хийх нэрээр Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг шантаажилсан гэж мэдээлэл хийсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан уг асуудлыг тийм зүйл болсон гэдгээ мэдэгдсэн билээ. 

Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. /2021.10.22/ 

Тэрбээр, "Энэ үйл явдал 10-р сарын 19-ны өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж, МУГЖ С.Жавхлан, Баярмагнай нар Сангийн сайдаас Хамаг Монгол төсөл хэрэгжүүлнэ гэж 4 тэрбум төгрөг шантаажилсан гэж гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хийсэн. Үүний дагуу аравдугаар сарын 20-ны өдөр иргэн О.Отгонтөгс Цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл гаргасан.

Үүнийг Цагдаагийн байгууллагаас хүлээн авч, Прокурорын байгууллагаас харъяалал тодорхойлуулсан. Прокурорын байгууллагаас Эрүүгийн Цагдаагийн албанд шалгахаар харъяалал тодорхойлсон.

Үүний дагуу Эрүүгийн Цагдаагийн албанаас Сангийн сайд Б.Жавхлан болон тухайн яаманд ажилладаг 3 гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлгийнхээ дагуу 20, 21 өдрүүдэд хуулийнхаа дагуу албаны утсаар МУГЖ С.Жавхлан луу нийт 11 удаа залгасан. Энэ сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн, ирээгүй. 21-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн, хүлээж аваагүй. Өнөөдөр Прокурорын дуудах хуудсыг хүлгүүллээ. Хүлээж авсангүй.

Өнөөдөр хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Ирж тайлбар өгөөч ээ гэдэг нь тухайн хүмүүсийн ярьж байгаа зүйл хэр бодитой вэ гэдэгт тайлбар өгөөч ээ л гэж байгаа. Уг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэр бодитой вэ гэдгийг тайлбар авах гэхээр өөрөө ирэхгүй байгаа юм.

Дараагийн арга хэмжээ бол шүүхийн захирамжаар албадан ирүүлэх л байдаг. УИХ-ын гишүүн асан, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн байсан хүн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах байх гэж бодож байна.

Мөн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахад биед халдсан гэдэг асуудлаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлын Цагдаагийн байгууллага хүлээж аваад зөрчлийн хэрэг нээгээд 5.3.1-р шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1