Д.Өнөрзул


Монгол улс Коронавирусийн дөрөв дэх тунг тарих уу?

hi

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт зорилтот бүлгийн иргэдийн 50 хувьд хүрвэл ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлнэ.

Олны анхаарлыг татсан асуудал нь дөрөв дэх тунг тарих асуудлыг судалж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн юм. 

Монгол улсын хувьд, эрдэмтдийн тооцоогоор, коронавирусийн дельта хувилбарын давалгаа 9-10 дугаар сард болохоор байсан тул намраас гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж "Шар" түвшинд шилжүүлэхийг Ерөнхий сайд онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэх юм. 

Мөн бусад улс орнууд албан ёсоор дөрөвдүгээр тун хийж эхлээгүй байгаа. Монгол улс дөрөв дэх тунг тарих талаар судалгааг эрчимтэй хийж байгаа юм байна. Мөн Израил улсад энэ талаар судалгаа өрнөж байна. Харин АНУ-д дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, ХДХВ/ДОХ, дархлалын суурь өвчтэй хүмүүст дөрөвдүгээр тунг эмчийн хяналтад тарих шийдвэр гаргаад байна.  

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх