М. Учрал


Баянхонгор аймагт гурван хүүхдээ буудан хороосон хэрэг гарлаа

hi

Банхонгор аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагад 2021 оны 11-р сарын 25-ны 02 цаг 50 минутад хүн амины хэргийн дуудлага ирсэн байна. Дугаар бүхий тоотод 3 хүүхдээ буудаж хороогоод өөрийгөө буудаж амиа хорлосон байжээ.

Тус хэргийн талаар тус аймгийн цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Тухайн хэргийг үйлдэгч нь 41 настай эрэгтэй хүн бөгөөд хохирогч хүүхдүүдийн хувьд 7-14 насны гурван хүүхэд байсан байна. 

Хаха 2 0 Таалагдсан 1 Гунигтай 6 Нүдний булай 9 Пөөх