Д.Өнөрзул


Бүх нийтийн амралтын өдрөөр дараах зах, худалдааны төвүүд ажиллана

hi

Маргааш буюу 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ой тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийдэх юм. 

Бүх нийтийн амралтын өдөр ихэнх зах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллах ч Нарантуул, Дүнжингарав, Баянлаг ундраа, Барс, Бөмбөгөр зэрэг захууд амрах хүсэлтээ өгчээ. 

Харин дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана: 

  • Мишээл экспо 09.00-19.00 
  • Имарт хуваарийн дагуу ажиллана.
  • Баянзүрх зах худалдааны төв 10.00-19.00 
  • Баянзүрх 2 худалдааны төв 10.00-19.00 
  • Сандэй худалдааны төв 10.00-20.30
  • Гранд плаза 10.00-21.00
  • Сандэй 2 10.00-20.00
  • Улаанбаатар их дэлгүүр 10.00-21.00
  • Улсын их дэлгүүр 09.00-21.30 
  • Амгалан захын махны тасаг 08.00-20.00 
  • Амгалан захын барааны тасаг 10.00-20.00
  • Алтжин бөмбөгөр /шөнийн зах 10.00-22.00 

Мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх