Д.Өнөрзул


Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

hi

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 97 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ. Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар нийгэм, эдийн засгийн олон ололтыг батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан юм.

Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил эрх тэгш байхыг хуульчилсан Ази тивийн анхны орон болсон зэргээр өнөөгийн монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөны эхлэлийг тавьсан байдаг. Бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд 1924 оны 11 дүгээр сарын 26 он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй үйл явдал болон түүхэнд бичигдэн үлдсэн юм.

Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон. Иймд 2017 онд УИХ-ын 9 гишүүнээс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг УИХ анхны хэлэлцүүлгээр нь баталж байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0