Д.Жамъяндагва


Б.Пүрэвсүрэн: Нийтийн тээвэрт явдаг 1194 дизель хөдөлгүүртэй автобус агаарыг маш их бохирдуулж байна

hi

Агаар, орчны бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 456 тэрбум төгрөг зарцуулж “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” зарласан байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтийн талаар болон агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд  хийгдэж буй ажлуудын талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

Яндагийн тоог цөөлөх дээр нийслэл дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Дүүргүүд яаж нэгдмэл байдалтай ажиллаж чадаж байна. Энд иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ?

Агаар орчны бохирдолыг бууруулахын тулд хоёр төрлийн яндагийн талаар заавал ярьдаг. Босоо яндан буюу айл өрх албан байгууллагын яндан. Хэвтээ яндан буюу авто тээвэр хэрэгслийн яндангийн талаар заавал ярьдаг. Энэ агаарын бохирдолыг 100 хувь гэж авч үзэх юм бол үндсэндээ 90-ээс дээш хувийг энэ хоёр бохирдуулж байна. Тэгэхээр энийг бууруулах 2018 оны 62-р тогтоол буюу түүхий нүүрсний хэрэглээг татгалзах тухай шийдвэр гарсан байдаг.

Нэгдүгээрт 2022 оны галлагааны улирал эхлэхэд буюу есдүгээр сарын 15 гэхэд 20-н ААН 73 байршлын 182 зуух яндан төвийн дулаанд холбогдох уу, цахилгаанаар халаах уу, хийгээр хэрэгцээгээ хангах уу гэх эх үүсвэрээ сольно. Энэ тогтоол бүрэн хэрэгжснээр 129,954 буюу өөрөөр хэлбэл 130 мянган тоон түүхий нүүрс түлэгдэхгүй гэсэн үг. Энэ бол агаарын бохирдол бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна.

Хоёрдугаарт, уур болон усан халаагуур зуухын эх үүсвэрийг солих гэдэг заалт бий. Энэ ямар ААН байдаг вэ гэхэр барилгын материалын үйлдэрүүд, мах боловсруулах үйлдэврүүд, битон зуурмагын үйлдвэрүүд гэх мэт 68 үйлдвэрийн 88 зуух байдаг. Яг одоогийн байдлаар жилдээ 68 мянган тоон түлш  түлж байна гэсэн судалгаа байгаа. Ингээд 200 мянган тоон түлш зөвхөн 123-р тогтоолын хүрээнд хэрэгжих эерэг заалт болж хувирч байгаа. Энэ бол ААН рүү чиглэсэн томоохон тогтоол юм.

Айл өрхүүд рүүгээ чиглэсэн яндан цөөлөх арга хэмжээ гээд ер нь бол жилээс жилд нийслэлийн айл өрхүүдийн тоо ерөөсөө буурахгүй байгаа. Зөвхөн 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод 6510 өрх гэр хороололд шилжиж иржээ гэсэн тоо байгаа. Түр оршин суугчаар ирсэн 20 мянган өрх байна гэсэн тоо гарсан. Хамгийн өндөр хувь хэмжээ нь Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн дүүргүүд гэр хороололд айлын хашаа, байшин түрээсэлж амьдардаг эсвэл худалдаж авч түр болон байнгын оршин суугч болж яндагийн тоог нэмэгдүүлдэг. Тэгэхээр энэ айл өрхүүд байна гэдэг нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж банйа гэсэн үг. Сайжруулсан шахмал түлш агаарын бохирдолын 50 хувийг бууруулдаг болхоос биш огт утаагүй болгодог түлш биш.

Гуравдугаарт, өчигдөрхөн бид цахилгаан халаагуурын компаниудтай уулзлаа. Сайшруулсан шахмал түлшийг хямдруулахаас өмнө айл өрхүүд ногоон зээл, буцалтгүй тусламж төслүүдэд хамрагдаж өрхийн хэрэглээгээ цахилгаанаар солих тохиолдол нэлээдгүй байсан. Ковид дэгдсний улмаас сайжруулсан шахмал түлшний үнэд хөнгөлөлт үзүүлснээс хойш нэг ч айл цахилгаанаар өрхийн хэрэглээгээ шийдсэнгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр нэг айл 75 мянган төгрөгөөр 1 тонн сайжруулсан шахмал түлш худалдаад авчихсан. Өвлийн түлш 225 мянга буюу 3 тонн орчим түлшийг хэрэглэж байна. Үүнээс хямдхан өртөг галлагааны улиралд байхгүй. Тэгэхээр өөр шийдэл сонгох буюу, хувилбар байхгүй болчихож байгаа юм. Бидний харж байгаагаар ирэх жил дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлт хэрэгжээд дуусгавар болсоноос хойш айл өрхүүдийг цахилгаан болон хийн халаагуураар халаах томоохон багц ажлууд дээр ажиллаж байгаа. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төр өөрөө зуун хувийн худалдан авагч хийхгүй учраас иргэн тодорхой хэмжээний эдийн засгийн хариуцлага хүлээх учраас иргэдийн сонголт маш чухал байдаг.

 Мөн авто тээврийн бохирдлын талаар ярих ёстой. Энэ талаар ярихын тулд хамгийн энгийн ухагдахуун нь өнгөрсөн жилийн нийтийн бэлэн байдлын үед болон энгийн хөдөлгөөнтөй үе хоёрын хооронд харьцуулсан хэмжилтүүдийг томоохон уулзварууд дээр бид хийсэн. Бөмбөгөрийн уулзвар, төв талбайн уулзвар гэх мэт уулзварууд дээр хэмжилт хийж үзхэд агаарын бохирдол бүх нийтийн бэлэн байдлын үеэс хэвийн хөдөлгөөнтэй үед зургаа дахин их байна гэдэг тоо шинжилгээгээр гарч ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр авто тээврийн хэрэгсэл яг ийм хэмжээний бохирдлыг авто зам дээгүүр гаргаж байна. Дизелийн түлш хэрэглэдэг авто машинууд үүнээс их бохирдол үүсгэж байна. Өнгөрсөн намар хоёр өдөр дизель түлш хэрэглэдэг 30 тээврийн хэрэгсэл дээр хэмжилт хийж үзэхэд 10 хувь нь ч стандартын шаардлага хангахгүй байсан. Гэтэл хамгийн том дизель хэрэглэдэг тээвэр бол нийтийн тээвэр байдаг. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 1194 дизель хөдөлгүүртэй нийтийн тээвэртэй. Автобус яагаад илүү их бохирдуулдаг вэ гэвэл ойр ойрхон зогсдог, ойр ойрхон хөдөлдөг. Хаазлах, тоормозлох хөдлөх, асах давтамж нь өндөр байдаг учраас илүү их сөрөг нөлөөтэй гэж үздэг. Ирэх жилийн нийтийн тээврийн бодлогод цахилгаан, газаар сольно гэдэг бол агаарын бохирдолд эерэгээр нөлөөлнө. Үүнээс гадна агаарын бохирдолд юу нөлөөлдөг вэ гэвэл орчин нөлөөлдөг. Ногоон орчин, эко орчин, мод тарилт, зүлэгжүүлэлт байдаг. Энэ ажлууд ирэх онд нэлээдгүй хэмжээнд хийгдэхээр нйислэл, улсын хэмжээнд төлөвлөгдчихсөн байгаа. Энэ бүхнихй хүрээнд харахад 2019-2024 он гэхэд агаарын бохирдлоосоо 80 хувь сална гэсэн ийм зорилттой байгаа. Нарийн ширхэгтэй тоосонцор буюу Пи-эм 2,5 тоосонцор нь стандарт нь нэг метр куб-д 50мгр байвал стандарт хэмжээнд байна гэж үздэг. 2016 онд энэ тоо 256 буюу маш их байсан. Энэ тоог 2025 онд 70 болгоно гэсэн зорилттой байгаа.

Шүүлтүүрийн хэмжигдэхүүнүүд үр дүнтэй байдаг. Гэхдээ амжилтгүй байлгах бас хэд хэдэн шалтгаан бйадаг. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос  жил бүр тодорхой төсөв гаргаад айл өрхүүдийг шүүлтүүржүүлэх  ажлуудыг хийдэг. Тавьж өгсөн яндангуудыг аж ахуй нэгжүүд эвдэрсэн гэх нэрийдлээр ажиллуулахгүй байх тохиолдол байна.

Орчны бохирдлыг бууруулах хорооноос 100 гаруй сая төгрөгөөр тавиад өгсөн шүүлтүүрийг угсраатай нь орхиод нэг ч ашиглаагүй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Далайхүү”, “Ванхүү” гээд хоёр аж ахуй нэгж ч байж л байна.

 

Тэдгээр албан байгууллагад хариуцлага тооцох механизм нь ямар байдаг вэ?

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо тухайн аж ахуй нэгжтэйгээ ямар гэрээ хийснийг мэдэхгүй байна. Манай байгууллага бол бохирдлын хэмжээг нь хэмжээд Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт тавьдаг. Агаарын бохирдлоос гадна томоохон аж ахуй нэгжүүд орчны тоосжилтын бууруулах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үүрэгтэй.  Томоохон үйлдвэрүүд тухайн бүсээ услах, норгох, ажиллаж байгаа ажилчдаа хөдөлмөр хамгааллаар хангах зэрэг үүргүүд аж ахуй нэгжүүдэд байдаг. Төр дэмжих ёстой ч нөгөө талаасаа аж ахуй нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах технологи руу шилжих эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

Орчны бохирдлыг бууруулахын тулд боловсролын салбарт ямар ажлууд хийгдэх ёстой вэ?

Цэцэрлэгийн наснаас нь эхлээд зүлэг, ногоо тарих хайрлаж, арчилж хамгаалах ойлголтуудыг суулгах нь зөв байх. Эко орчныг бүрдүүлэхэд ямар нэг даалгавараар эсвэл ямар нэг хугацааны туршид хийх гэлгүй амьдралыхаа зуршил болгох ёстой гэж боддог. Тийм ч учраас манай байгууллага өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн сургалтууд явуулдаг. Эцсийн дүндээ хүний хөгжил, төвлөрөл, хүний хөдөлгөөн өөрөө бохирдлыг бий болгодог үндсэн шалтгаан нь болдог. Тийм учраас хувь хүнтэй ажиллах  нь бохирдлыг бууруулахад хийгдэх зайлшгүй ажлуудын нэг болдог.

За ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0