М. Учрал


Оюутолгойн ажилтан тусгаарлалтад байхдаа нас барсан хэрэг гарчээ

hi

“Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан Оюутолгойн ажилтан нас барсан хэрэг гарчээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Талийгаач нь Оюутолгойн далд уурхайн барилга угсралтыг хийдэг “Хасу Мегаватт ХХК”-ын ажилтан байсан гэх албан бус мэдээлэл байна.

Тодруулбал, Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 07 цаг 22 минутад “Рамада” зочид буудлын өрөөнд Оюутолгой явахаар тусгаарлалтад байсан хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0