М. Учрал


А.Ариунзаяа: Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан

hi

Засгийн газар Чингис хаан банкинд НДС-гийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус банкинд гацаад байсан юм. Энэ мөнгийг шинэ оноос өмнө барагдуулна гэж мэдэгдэж байв. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа. 

Тэрбээр, "Нийгмийн даатгалын чөлөөт сангийн үлдэгдэл хөрөнгийг гурван хэлбэрээр аривжуулах хууль эрх зүйн боломж бий. Тухайлбал, арилжааны банкинд байршуулж хүүгийн орлогоор аривжуулах мөн Засгийн газрын үнэт цаас бонд худалдаж авах арга байдаг.

Манай улс Засгийн газрын бондыг өмнө нь ганцхан удаа худалдаж авсан байдаг. Бусад үед арилжааны банкуудад байршуулж, хүүгийн орлогоор нь нийгмийн даатгалын чөлөөт сангийн үлдэгдлийг аривжуулах арга хэмжээ авч байсан. Өнгөрсөн хугацаанд банк дампуурах, мөнгийг нь гаргаж өгч чадахгүй шүүхдэх зэрэг асуудал гарсаар ирсэн.

Дампуурсан буюу капитал банкны хувьд банкны эрх хүлээн авагчтай тодорхой арга хэмжээ авч, эд хөрөнгөөр барагдуулах, төлбөрийн график гаргах үйл ажиллагаа явуулж байна. Энэ банкинд 103 тэрбум төгрөгийн өр байсан. Үүнээс 7 тэрбумыг барагдуулсан. 40 тэрбумыг эд хөрөнгийг нь шилжүүлж авах замаар барагдуулах шат шатны шийдвэр гарсан.

Өөр хоёр банканд дээр мөн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд Үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ ондоо багтаан өр төлбөрөө барагдуулсан. Чингис хаан банкны хувьд банкны хувь эзэмшигчтэй тодорхой гэрээ байгуулан, хуваарь гаргаж бага багаар төлбөрөө барагдуулаад явж байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0