
Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө СБД-ийн 11 дүгээр хороо Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага ЦБ иржээ.
Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлэн СБД-ийн ЦГ-ын 2 хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урдчилсан байдлаар "Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч машины дугуй хаглъя гэж тохиролцож гараад улмаар цонхыг нь хагалах толийг нь хугалж дугуйг нь хагалсан" гэж мэдүүлжээ.
ЦЕГ-аас эцэг эхчүүдийг үр хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сайжруулж, хэт олон цагаар алаан хядлагатай цахим тоглоом тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
×