Д.Өнөрзул


Ёс зүйн алдаа гаргасан З.Болдбаатар, Х.Идэр Д.Отгонбаатар нарын сахилгын хурал хойшиллоо

hi

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр Булган аймгийн сум дундын шүүгч Д.Отгонбаатар  нарт холбогдох хянан хэлэлцэх сахилгын хорооны хуралдаан боллоо.

Оролцогч Д.Отгонбаатараас өнөөдөр хагалгаанд орж байна гэсэн хүсэлт, өмгөөлөгч Д.Батсүхийн хэргийн материалтай танилцах хүсэлт, мөн нэмэлтээр оролцогч шүүгч З.Болдбаатараас өнөөдөр шүүх хуралдаан давхцаж байгаа гэх хүсэлт шүүхийн сахилгын хороонд ирсэн байна.

Сахилгын хорооноос Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэнгүй, харин өмгөөлөгч Д.Батсүхийн хүсэлтийг хангаж, хэргийн материалтай танилцах, нотлох дүгнэлттэй танилцах эрхээр хангалаа.

Оролцогч шүүгч З.Болдбаатарын шүүх хуралдаан давхцсан хүсэлтийг харгалзан үзэж сахилгын хянан хэлэлцэх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны 09 цагаас хуралдуулахаар хойшлуулж тогтлоо.    

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0