Орон сууцны түрээсийн залилан ихэссээр байна

hi

Covid-19-ийн хүндрэлийн улмаас иргэдийн орон сууц худалдан авах чадвар муудаж, түрээсийн орон сууц сонирхох болжээ. Үүнийг даган залилангийн гэмт хэрэг хийж, бусдыг хохироох тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тодруулбал, улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 5300 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний ихэнх хэсгийг орон сууцны залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Харин 2021 оны тоон мэдээ нэгтгэгдэж гараагүй байгаа ч өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг эрс өссөн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0