Хотын дарга хэнийг нь авч үлдэх вэ?

hi

Энэ оны улсын төсвийг тодотгосноор төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль болно гэж Засгийн газар үзэж байгаа. 

Хуулийн төсөлд хэмнэлт хийх олон заалт багтсаны нэг нь Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглосон заалт.

Энэ заалт нь хотын даргад ихээхэн хүнд тусах болов уу? 

Хотын дарга зургаан орлогчтой. Тэднээс хоёрыг нь л авч үлдэнэ.

  • Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн
  • Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогчоор З.Төмөртөмөө,
  • Нийслэлийн Засаг даргын Орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч даргаар Б.Сүхбаатар,
  • Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч даргаар Р.Дагва,
  • Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах, зам, тээврийн асуудал хариуцсан орлогчоор Б.Одсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаар орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчоор П.Баттөр тус тус ажилладаг юм.             

Эдгээрээс хотын даргатай хамгийн ойр гэж хэлж болохоор хүн бол Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн. Сонгинохайрхан дүүргийг удирдаж явсан хүний хувьд хотын даргыг УИХ-ын 2016 болон 2020 оны сонгуульт ажилд ажиллаж сонгогдож явахад нь хажууд нь байсан хүний хувьд өнөөдрийн албан тушаал очсон нэгэн. 

Хоёрдахь орлогч нь хэн байх нь цаг хугацааны асуудал боллоо. Ямартай ч хотын даргын хувьд хэнийг нь явуулж, хэнтэй нь цааш явах вэ гэдэг хэцүүхэн сонголт хийх цаг ирээд байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0