Дур мэдэн авто зогсоол байгуулсан 131 иргэн, ААН байна

hi

Улаанбаатарт 2020 оны эцсийн байдлаар төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэхээр төвийн 6 дүүргийн 73 байршилд 13 иргэн, 57 аж ахуйн нэгж, байгууллага Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулжээ.

Харин эзэмшлийн газраа зориулалт бусаар ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхэлж буй 131 иргэн, аж ахуйн нэгж байгааг Үндэсний Аудитын газар мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд төлбөртэй зогсоолын үйлчилгээг өөрийн эзэмшлийн талбайд, газрын зориулалтаа зөрчин, нийслэлтэй гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байгаа ийм тооны иргэн, аж ахуйн нэгж байгаа ба төсөвт ямар нэгэн орлого төвлөрүүлээгүй байна. 

Эдгээрээс хамгийн олон буюу 47 нь Сүхбаатар дүүрэгт байгаа бол 32 нь Баянзүрх дүүрэг харьяалагдаж байжээ.

Дүүрэг Зөвшөөрөлгүй зогсоолын тоо
Баянгол 10
Баянзүрх 32
Сүхбаатар 47
Сонгинохайрхан 19
Хан-Уул 23
Чингэлтэй  
Нийт 131

Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй авто зогсоолын үйлчилгээ эрхэлж буй байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж, журмын дагуу зохих арга хэмжээг авч ажиллах хэрэгтэйг дурдсан байна. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0