Мөс цөмөрсөний улмаас дээгүүр нь зорчиж явсан иргэн осолджээ

hi

Завхан аймгийн Ширээгийн голын мөс цөмөрч дээр нь явж байсан хүн усанд осолджээ.

Тодруулбал, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн ‘’Хөшөөтийн-Ам’’ гэдэг газар  иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явж байгаад Ширээгийн голд мөс цөмөрч усанд унасан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж Улиастай сумаас Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн “Хөөрөг” гэдэг газрын чиглэлд иргэн Ш-ийн “Фургон” загварын автомашинаар зорчиж явсан иргэний мөсөн дээгүүр явганаар явж байгаад “Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай газраас цогцсыг олж гаргажээ.

Тус голын өргөн 9 м, усны гүн-150-170 см, мөсний зузаан 50-60 см, зарим газар 30-40 см аж.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0