
Баянгол дүүргийн 20-р хороо ДЦС-III дээр хяналт шалгалтыг БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас зохион байгуулав. Шалгалтаар дараах нөхцөлүүд үүссэн байна.
-Станцын ачаалал нэмэгдэж, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаагийн улмаас хаягдлын сангийн усны түвшин огцом нэмэгдэж, хаягдлын сан болон тунгаах сангийн далан сэтрэх, био мямбран цоорох эрсдэл үүссэн байна.
-Ослын нөхцөл байдал үүссэний улмаас бага оврын цэвэрлэх байгууламжаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүүдэд хаягдал усыг Туул голд нийлүүлсэн байна.
-Хаягдал ус зөвшөөрөлгүй байгальд нийлүүлсэн зөрчлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь шалгалт хийж, хаягдал ус хаяхыг зогсоож, дараах шаардлагыг тавьж ажиллалаа.
-Стандартаас давсан агууламжтай хаягдал усыг байгальд нийлүүлж буй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцох болохыг анхаарууллаа.
-Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.
Иймд холбогдох байгууллагуудад шаардлагыг хүргүүлж, иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг хангаж өгөхийг хүсэж байна.