М. Учрал


Автомашингүй өдөр энэ сарын 28-нд Улаанбаатар хотод болно

hi

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2022 оны тавдугаар сарын 28-ны Бямба гарагт болно. Энэ өдөр нийслэлд автомашингүй өдөр байх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг албаны эх сурвалж хэллээ. Ингэснээр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай.

Өнөөдрийн байдлаар автомашингүй өдрийн маршрутыг хараахан эцэслээгүй байгаа аж. Маршрут тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна.

Түүнчлэн автомашингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх нь амралтын өдрийг ажлынх болгодог билээ.

Коронавируст цар тахлын улмаас хоёр жил өнжсөн гүйлтийн тэмцээний бүртгэл тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0