М. Учрал


Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгджээ

hi

Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгдсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, тэтгэмж авах эрх нь үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн ээжид тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог болжээ.

Энэ оноос жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ "E-Mongolia" системээр дамжуулан гаргах боломжтой болоод байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0