М. Учрал


ХУД-ын иргэн Н.Даваажав газрын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа

hi

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын асуудалтай холбоотой санал гомдлыг ирүүлээд байсан юм. Иргэдээс ирсэн энэхүү санал, гомдлын дагуу газрын асуудлыг шалгах ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй БОАЖЯ-наас байгуулан ажлаа эхлүүлээд буй.

Иргэдийн төлөөлөл, ХУД-ийн 11-р хорооны Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны мэргэжилтнээс бүрдсэн уг ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт иргэдийн төлөөллийн хамт газар дээр нь очиж ажиллах үеэр тус хороонд оршин суух өндөр настан Н.Даваажавын гэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн буулгасан гэх асуудал хөндөгдсөн билээ.

Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр нь биечлэн ажиллаж, тус хороонд оршин суух өндөр настан Н.Даваажавын газрын асуудлыг шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Өнөөдөр энэхүү асуудал эцэслэн шийдэгдэж, өндөр настан Н.Даваажавд газрын гэрчилгээг БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ албан ёсоор гардууллаа. Газрын гэрчилгээгээ гардан авсан Н.Даваажав болон ХУД-ийн 11-р хорооны иргэдийн төлөөлөл хэлэхдээ, цаашид энэ мэт маргаантай газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараатай, шийдвэртэй алхмуудыг хийж, төр нь иргэнээ сонсдог, иргэн нь төрөө хүндэтгэдэг байхыг хүссэн юм.

Хаха 1 4 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0