М. Учрал


З.Боргилмаа: Цагдаа нар иргэдийн мэдэх эрхэд дур зоргоороо, бүдүүлгээр халдаж байна

hi

Ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаачийн биед халдсан асуудлаар сэтгүүлч мэдээлэл хийлээ. /2022.06.10/

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа: “Сэтгүүлчийн мэргэжлийн, хууль ёсны үйл ажиллагааг цагдаагийнхан хүчээр зогсоож, хүч хэрэглэн, баримтыг нь устгасан асуудал гарлаа. Энэ анхных биш.

Яг жилийн өмнө мөн цагдаа нар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүч хэрэглэсэн тохиолдол гарахад Хууль зүйн сайдад гомдол гаргаж байсан. Гар утас, камер хэрэгслийг нь хурааж авсан. Зөвхөн сэтгүүлч бус мөн операторын асуудал яригдаж байгаа.

Өчигдрийн болсон үйл явдлын хувьд, сэтгүүлчийг сурвалжилгын газраас хүч хэрэглэж холдуулаад, шууд дамжуулалтыг нь зогсоосон.

Сэтгүүлчийн нийтэлж, нэвтрүүлж буй мэдээллийн агуулгад төрөөс хяналт тавихыг хориглосон байдаг. Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн мэдээллийг устгасан нь сэтгүүлчийн үйл ажиллагаа, мэдээллийн агуулгад халдсан үйлдэл.

Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрүүгийн хуулийн заалт байдаг. Цагдаа нар Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний болон Эрүүгийн хуулийг зөрчин дур зоргоор ийм үйлдэл хийлээ.

Өмнө нь Б.Гэрэлмааг, “Bolod.mn” сайтын сэтгүүлчийг цагдаа нар түлхэн, биед нь халдаж байсан.

Өмнө нь бидний тавьсан шаардлагын хариуд ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаагаас бичиг ирсэн. Түүгээрээ өөрсдийнхөө албан хаагчдын үйлдлийг хууль ёсны дагуу ажилласан байна гэсэн. Сэтгүүлчийн биед халдсан, юуг сурвалжлах, сурвалжлахгүйг цензурдсэн үйлдлээ зөвтгөсөн. Тухайн бичигт дурдсан заалт нь тухайн хүн гэмт хэрэг зөрчил үйлдсэн, эрэн сурвалжлагдаж байгаа, согтуугаар үймээн самуун тарихад ашигладаг заалтууд байсан.

Гэтэл тухайн сэтгүүлчид тийм зөрчил гаргаагүй, хууль ёсны дагуу ажиллаж байсан. Цагдаа нар Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд дур зоргоороо, бүдүүлгээр халдаж байна. Нэг удаагийн бус энэ үйлдэлдээ цагдаа нар дүгнэлт хийх цаг нь болсон. Энэ асуудалд бодитой хариу өгөхийг шаардаж байна. Ядаж цагдаа нар сэтгүүлчдээс уучлалт гуйх ёстой. Ямар ч тодорхой бус хэдэн албан бичигтэй үлдмээргүй байна” гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх