М. Учрал


П.Дэлгэрмаа: АН-ын даргын биед халдсан асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж байна

hi

Өнөөдөр /2022.07.02/ Ардчилсан намын XIV их хурал Соёлын Төв Өргөөнд болсон билээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнийн биед тус намын гишүүн Д.Алтанхуяг халдсан билээ. Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн хошууч П.Дэлгэрмаа: "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв өргөө”-нд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Ардчилсан намын 14 дүгээр их хурал зохион байгуулагдах явцад тус намын гишүүн “А” нь хурлын заалны тайз руу гарч үг хэлж байсан “Э”-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6