Х.Амгалан


Өмнөговь: Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар 500 автомашины зогсоол ашиглалтад орлоо

hi

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "НУТГИЙН ХИШИГ" хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хийгдэж ашиглалтад орсоор байна. Шинэ суурьшлын бүсэд Хөгжимт жүжгийн театрын гадна 500 автомашины автозогсоолыг шинээр бүтээн байгууллаа. Тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар 2022 оны тавдугаар сарын 23-нд "Говийн сод транс" ХХК гэрээ байгуулж гүйцэтгэсэн бөгөөд есдүгээр сарын 2-нд улсын комисс ажиллан хүлээн авсан юм.

Өнөөдөр тус бүтээн байгуулалттай аймгийн Засаг дарга танилцаж, цаашид хийгдэх ногоон байгууламж болон автозогсоолын чанар үзэмж, хүртээмжийн талаар холбогдох газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийнхэнтэй уулзаж ярилцлаа. Автозогсоол ашиглалтад орсноор тухайн орчны төрийн байгууллагууд, үзвэр үйлчилгээ авах иргэд, зарим орон сууцны оршин суугчид зэргийн автомашины зорчих, зогсох асуудлууд бүрэн шийдэгдэж, сургууль, цэцэрлэг, хөл бөмбөгийн талбайн орчин нөхцөл тоосжилтгүй цэвэр аюулгүй болж байгаа давуу талтай.

Хаха 3 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4