М. Учрал


Нас бараад удсан эмэгтэй хүний цогцос траншейнаас олджээ

hi

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Траншейнд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад одоогоор хэн болох нь тодорхойгүй эмэгтэй хүн нас барж удсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн Завхан аймгийн Нөмрөг суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгахад Toyota Prius маркийн суудлын тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda Titan маркийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас онхолдож жолоодож явсан 17 настай, эрэгтэй “Б” болон зорчигч 29 настай, эрэгтэй “Т” нар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

 

Хаха 4 4 Таалагдсан 7 Гунигтай 7 Нүдний булай 6 Пөөх