М. Учрал


Х.Болорчулуун: Нөөцийн махыг яам биш, Нийслэл өөрөө бэлдэх ёстой

hi

Төрийн ордонд Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох салбарын сайд нар мэдээлэл өглөө. 

ХХААХҮ-ийн Х.Болорчулуун: "Нөөцийн махыг бэлдэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр олгохоор төлөвлөсөн. Үүнээс 46 тэрбум төгрөгийг 4 аж ахуй нэгж авч зарцуулаад байна. Яагаад нөөцийн махыг аж ахуй нэгжүүд бэлдэх сонирхолгүй байна вэ гэвэл өнгөрсөн жил аж ахуй нэгжүүд нөөцийн мах бэлдээд үнийн ханшийн зөрүүнд орж алдагдал хүлээсэн. Нөөцийн мах бэлдэх эрсдэлтэй байгаа учир аж ахуй нэгжүүд бэлдэхгүй байна. Банкны зүгээс ч болгоомжтой хандаж байна.

Цаашдаа ХХААХҮЯ-наас нөөцийн мах бэлдэх биш Нийслэл өөрөө бэлдэх ёстой. Яагаад гэвэл нийслэлд бүх сүлжээ агуулах нь байдаг. Яамны зүгээс нөөцийн мах бэлдэх биш харин үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой" гэв.

Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаан үргэлжилж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх