Х.Амгалан


Экспортод үхрийн махнаас бусад малын мах квотгүй

hi

Төрийн ордонд Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох салбарын сайд нар мэдээлэл өглөө. 

ХХААХҮ-ийн Х.Болорчулуун: "Бүх махыг экспортод гаргах квоттой байсан. Тэгвэл үхрийн махнаас бусад мах, махан бүтээгдэхүүн дээр квотгүй болсон. Яагаад үхрийн мах үлдсэн бэ гэвэл 70 сая малтай төлтэйгөө нийлээд 90 гаруй сая малтай. Үүнээс үхэр 5 гаруй сая тоо толгойтой. Үхрийг бодлогын хэмжээнд квоттой үлдээсэн" гэв.

Өвөл, хаврын бэлчээрийн даац өнгөрсөн жил 70 хувьд хүрэлцээтэй байсан бол энэ жил 40.0 хувьд хүрэлцээтэй, 60.0 хувьд олон дахин хэтэрч гарлаа.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

  • 23.9 хувь-(бэлчээрийн нөөцтэй)
  • 15.6 хувь-(бэлчээр хүрэлцээтэй)
  • 34.4 хувь-(даац 1-3 дахин хэтэрсэн)
  • 7.7 хувь-(даац 3-5 дахин хэтэрсэн)
  • 18.4 хувь-(олон дахин хэтэрсэн) байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0