М. Учрал


Маргаашаас ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

hi

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Маргаашаас ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал маргаашаас Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -27...-32 градус хүрнэ.

Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус байх нь.

Салхи 12-нд нутгийн зарим газраар 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг анхааруулжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх