Д.Отгонтуяа


Чихрийн шижин өвчний эмүүдийг даатгалаар үнэгүй олгоно

hi

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх гурван төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.

ЭМДЕГ, Швейцарийн "Новартис" компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 4 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2